УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэд хоногийн өмнө Хууль зүйн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын баримтуудыг АТГ-т аваачиж өгөх үедээ “Хууль зүйн сайд Б.Энхбаяр цагдаа нарын цалингийн үлдэгдэл болох 5 орчим тэрбум төгрөгийг уяач Б.Нямжавд шилжүүлж, “тараалт” хийгдсэн” гэсэн ноцтой мэдээлэл хийсэн билээ.
Тэгвэл өчигдөр МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл өчигдөр Б.Нямжав дэд сайдын “МГЛ корпорац” ХХК руу шилжүүлсэн мөнгөн дүнг таван тэрбум биш, 7 тэрбум 965 сая төгрөг байсан гээд, уг мөнгийг мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нэр бүхий бусад хүмүүстэй хувааж авсан бичлэгийг өнөөдөр 11.00 цагт АТГ-т өгнө гэж мэдэгдсэн юм.
Монголын цагдаа нарын цалингийн үлдэгдэл /зарим хэвлэлд 13 дахь сарын цалин байсан гэж ч мэдээлж буй/ их хэмжээний мөнгө 2024 онд уяач, баар ажилллуулдаг, одоо дэд сайд болсон Б.Нямжав гэх нөхөрт шилжсэн байдаг. Б.Нямжав бол Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн, МАН-ын ЕНБД Я.Содбаатарын хамгийн дотнын найз. Түүнчлэн, Нийслэл хотын газрыг наймаалж асар ихээр баяжсан гэгддэг МАН-ын дарга асан М.Энхболдын ойрын хүн юм.Б.Нямжав 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны зардалд зориулан “Эм Жи Эл корпорац”-ынхаа нэр дээр арилжааны банкнаас 10 тэрбум төгрөг зээлж өгсөн.
Сонгуульд М.Энхболд ах нь ялагдаж, тэрбээр том шатсан ч 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялж, төрийн бүх шатны эрх мэдлийг атгасныг ашиглан, Нийслэлийн МАН-ын өмчид байсан Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгосон үйл явц дээр тоглолт хийн, олон тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргуулж авсан.
Энэ мөнгөний тодорхой хэсэг Б.Нямжавын М.Энхболдод авч өгсөн зээлийн төлбөрт явсан гэж ойлгогддог. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ руу шилжсэн, тэндээсээ Төрийн банк руу шилжсэн гэдэг. Тэгвэл багагүй хэсэг нь улирсан баларсан хэргийг сэргээж, Шүүх, Шүүхийн шийдвэрийг оролцуулан байж төсвийн мөнгө хулуусны шан болж Б.Энхбаяр болон бусад нэр бүхий албан тушаалтнуудад очсон болохыг батлах бичлэг АТГ-ын гарт очих гэж байна.
Энэ хэрэгт Шүүх шууд оролцоотойгоос гадна шүүхэд нөлөөтэй гэж хардагддаг /томилгоонд оролцдог гэдэг утгаараа/ Ерөнхийлөгчийн институцийн эрэг шураг болох Я.Содбаатар ашиг хүртэгчийн дотнын найз хэмээн нэр дурдагдсан.
Хууль зүй, дотоод хэргийн яам Шүүхийн шийдвэрийг дуулгавартайгаар биелүүлж, төсвийн мөнгийг гадагшлуулсан. ШШГЕГ битүүмжилсэн дансыг нээж мөнгийг гаргуулж авсан.Энэ мөнгөний хэд нь Төрийн банк руу шилжсэн, хэдийг нь бэлнээр гаргасан гэдгийг хөөх шаардлагатай бөгөөд энэ шалгалтад маш чухал ач холбогдолтой, маш тодорхой баримт өнөөдөр АТГ-ын гарт очно гэж харж байна.
Гагцхүү салбарын яам, шүүх, ШШГЕГ дамнасан авлигын хэргийг АТГ шуурхай, үнэн звөөр шалгаж, дээрх байгууллагуудыг хамарсан байж болзошгүй “хонгил”-ыг нураах уу, эсвэл нэг хэсэг нь гэдгээ атлах уу гэдэг асуудал анхаарал татаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.186.137
Ойлгосонгүй. Юу ч гээд байгааийн.. Гөлөг төөрүүлсэн мэдээлэл бн өө.
Хариулах