ТББХ: УИХ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг 85 хувиар дэмжлээ

Х.Есү
2026/03/30

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хурлын үеэр УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа илэрхийлж, хоёр гишүүн асуулт асууж үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: МАН авлига хулгайтай эвлэрэхгүй гэж хэлж байна лээ. Аль хэдийн эвлэлдэн нэгдээд схем зураад түүнийгээ задалж уншиж чадахаа больчихсон юм биш үү. Хэн энэ авлига хулгайг хийгээд байгаа юм. Энэ бол үнэхээр ард түмнээрээ тоголсон, Монгол Улсыг сүйрүүлэх хэмжээнд очиж байна шүү дээ. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Намын дарга Ерөнхий сайд болно гээд УИХ-ынхаа даргыг голонгүй маягтай өргөдлөө өгч байгаа юм байна гэж ойлголоо. Өмнөх дарга нарыг чинь 99 хувиар дэмжчихээд эргээд ямбийтал зоддог шүү хажууд байгаа хүмүүс чинь. Ийм л дүр зургаар сүүлийн нэг жил явлаа. Эрх биш та үүнийг харсан байлгүй дээ.

Танай намын хуралд аймгийн дарга нар төрийн машинаа унаж ирсэн байна лээ. Яагаад намын хуралд төрийн машин унаж, төрийн мөнгөөр бензин хийгээд байгаа юм. Энэ ёс зүйн зөрчил мөн үү?

Н.Учрал: Хуулийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн Засаг дарга нар бол улс төрийн албан тушаалтнууд. Тиймээс намынхаа хуралд ирж оролцсон. Хуралд оролцох гэж ирэхдээ машинаа л унаж ирнэ шүү дээ. 

Ер нь аль ч нам бай төлөөллийн төв байгууллагынхаа хуралд сууж мэдээлэл сонсдог шүү дээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна