Ч.Лодойсамбуу: Н.Учралын туулах зовлон их ч зоригтой байх хэрэгтэй

Х.Есү
1 цаг 31 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Хэлэлцэж ярилцсаны үр дүнд төрийн шийдвэр солигдож өөрчлөгдөж байна. Энэ бол их сайн зүйл. Г.Занданшатар ажил хийгээгүй. Би үүнийг маш олон удаа хэлсэн. Н.Учрал Ерөнхий сайд болох гэж байна. Үеийн залуу учраас дэвшилтэт үзэл санаатай байх болов уу гэж бодож байна.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цоо шинэ байлгах хэрэгтэй. Бүтцээ маш цомхон болгох хэрэгтэй. Чөлөөлье санаачлагынхаа хүрээнд хуучин сайд нараасаа эхлээд шинэ Засгийн газраа чөлөөлөх хэрэгтэй. Н.Учрал туулах зовлон их, би үүнийг нь ойлгож байна. Гэхдээ зоригтой байх хэрэгтэй. Н.Учрал Засгийн газраа ажил гацаадаг хуучин сайд нараас чөлөөлөх хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна