​Б.Пүрэвдорж: Н.Учрал эрх мэдэлтэй хүмүүсийн хүсэлд нийцүүлж Засгийн газрын бүтцээ томсгож болохгүй

Zuv.mn
2 цаг 57 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.03.30/  хуралдаж, УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Н.Учрал дараагийн Ерөнхий сайдаар ажиллахаар болсон энэ цаг үед УИХ-ын гишүүдээс байр суурийг тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Н.Учрал эрх мэдэлтэй хүмүүсийн хүсэлд нийцүүлж Засгийн газрын бүтцээ томсгож болохгүй. Аль болох багасгах, цомхон хүрээнд ажиллах ёстой. 

Төрийн данхар бүтцийг багасгах талаар ярьж байгаагаа хэрэгжүүлэх учиртай. Эрх мэдэлдл шунасан баахан нөхдөд зориулж баахан яам нэмэх вий. Үүнээс ангид байж, үр дүнтэй ажиллах ёстой" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна