УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралын асуудлыг хэлэлцэж байна.
Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлэлцэх асуудлыг танилцуулж, одоо гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “МАН 2024 онд ялалт байгуулахдаа иргэдээс санал цуглуулсан мөрийн хөтөлбөрөө мартаж болохгүй. Шинэ Засгийн газар гарч ирснээс хойш юу ч хийхгүй байна.
Мега төслүүд дээр төвлөрч асууя. Эгийн голын усан цахилгаан станц хаачсан бэ. Баруун, зүүн чиглэлийн босоо чиглэлтэй төмөр зам яасан бэ” гэж асуув.
Н.Учрал “Мөрийн хөтөлбөрөө мартаж болохгүй гэдлэгтэй санал нэг байна. Намын дарга болсныхоо дараа мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хиймэл оюунаар үнэлсэн. Энэ ажлыг хариуцсан нэгж байгуулсан. Тавдугаар сарын 1-нээс дашбоард дээр олон нийтэд харуулдаг болгохоор ажиллаж байна” гэв.
Л.Гантөмөр гишүүн “Хийх ажлыг нь шинэ Ерөнхий сайдын амнаас сонсчихмоор байгаа юм. Бид ийм ажил хийнэ гэж амалсан, энэ ажлаа ингэж хийнэ” гэж. Сүүлийн үед юу ч хийсэнгүй. Энэ байдлаараа 2028 он гэхэд эрчим хүчгүй, нүүрсний хулгай ярьсан хэвээрээ байх нь” гэв.
Н.Учрал “Мөрийн хөтөлбөрийн биелэлт 34 хувьтай байгаа. Шуурхайлахын төлөө ажиллана” гэлээ.
Санал хураахад ТББХ-ны 32 гишүүнээс 24 нь оролцож, 23 нь дэмжсэнээр 95 хувиар дэмжлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна