ЧУУЛГАН: АН-ын хүсэлтээр нэг цаг завсарлаад Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг эргэн хэлэлцэж эхэллээ

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

УИХ-ын Чуулганы хуралдаан АН-ын хүсэлтээр нэг цаг завсарлаад эргэн хуралдаж эхэлээ. Чуулганы эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Н.Учралыг Ерөнхий сайдаар томилуулах саналыг танилцуулсан бөгөөд үүний дараа АН бүлэг тодорхой асуудлуудаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн өөрийн байр суурийг сонсох шаардлага байна хэмээн нэг цагийн завсарлага авсан юм. 

АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл засварлага авсан шалтгаанаа тайлбарласан. Тэрбээр яамдын тоо, дэд сайдын асуудалд Засгийн газрын бүрэлдэхүүн цомхон байх тал дээр АН-ын шаардлага хэвээрээ байгаа шүү гэдгээ илэрхийлж, хариулт авсан гэдгээ хэлсэн. Үүний дараа дараа гишүүд үргэлжлүүлэн асуулт асууж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал хариулж эхэллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна