Ерөнхий сайд Н.Учрал өнөөдрийн дотор Засгийн газрын бүтцээ танилцуулна

Т.Отгонсувд
1 цаг 45 минутын өмнө

Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар томилсон. 

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Засгийн газрын газрын бүтэц бүрэлдэхүүнээ шуурхай бүрэлдүүлж, Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийж, төрийн ажлыг гацаахгүй байх талаараа байр сууриа илэрхийлсэн. 

Засгийнг газрын ээлжит хурал лхагва гарагт болох тул өнөөдрийн дотор Засгийн газрын бүтцийг эцэслэн Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, дараа нь УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна