Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдож, тамгаа гардаж авав. Өнөөдөр тэрбээр Засгийн газрын бүтцээ танилцуулах юм.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтцээ цомхон, бүтээмжтэй байхад анхаарна гэдгээ илэрхийлсэн.
Одоогоор сайд нарын нэрс эцэслэгдээгүй ч 17 яам, дөрвөн дэд сайдтай байх хувилбар сонсогдож буй.
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар Ж.Энхбаяр үргэлжлүүлэн ажиллах магадлал өндөр байгаа. Эсвэл Үндэсний эвслийг Засагт урьж, Н.Номтойбаяр орж ирэх хувилбар бий.
- Шадар сайд Х.Ганхуяг
- Сангийн сайд Г.Тэмүүлэн
- Хуульзүйн сайд Д.Цогтбаатар
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
- Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг улираах эсвэл Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг дахин томилох хувилбар яригдаж байна.
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдыг ИЗНН-аас томилох, эсвэл сайд асан Б.Бат-Эрдэнийг дахин томилох тухай яригдсан гэх мэдээлэл байна.
- Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Үүрийнтуяа
- Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ч.Ундрам
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ц.Сандаг-Очир
- Эрчим хүчний сайд Т.Доржханд
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугар
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр "Ерөнхий чиг үүргийн яамдаас бусдад нь дэд сайд шаардлагагүй гэж үзэж байгаа" хэмээн мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хуульзүйн яам, Гадаад харилцааны яамнаас бусад нь дэд сайдгүй ажиллах нь тодорхой болоод байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна