Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн дээрээ ажиллаж байгаа энэ цаг үед Ардчилсан намынхан бүлгийн даргаа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн тухай мэдээлэл гараад байгаа билээ.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Сөрөг хүчин хүчтэй болоод ирэхээр манай намын зарим ах нар О.Цогтгэрэлийг огцруулна гээд эрх баригчидтай наймаалцаж байна. АН нэгдмэл болж, хүчээ аваад нэгдсэн шийдвэр гаргаад ирэхээр албан тушаалын төлөө увайгүй үйлдэл хийж болохгүй.
Ерөнхий сайдын өрөөгөөр орж гараад яваа цөөн тооны хүмүүсийн нэр дуулдаж байна. АН урилга ирсэн ч авахгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна