Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Усны газар, Голомт банк болон “Престиж Инженеринг” ХХК хамтран Улаанбаатар хотын гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх Бумбатын хөв цөөрмийн төслийн хамтын ажиллагааг эхлүүлж, санамж байгуулсан.
Өнөөдөр шав тавих ёслолын арга хэмжээ боллоо.

Төслийн хүрээнд СХД-ийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун салааны гол буюу Бумбат булгийн усыг хуримтлуулснаар 16.9 мянган метр куб эзлэхүүнтэй хөв цөөрмийг байгуулна.

Ингэснээр Улаанбаатар хотын гадаргын усан сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, хөрсний доройтол, үерийн усны эрсдэлийг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой.
Түүнчлэн хөв цөөрмөөс гадна ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна