Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд энджээ

Х.Есү
2 цаг 26 минутын өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын нийслэлд 11759, орон нутагт 2798 бүртгэгджээ. 

Тухайлбал, нийслэлд 39 хүн, хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 3 хүн байгаа ба сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд эндсэн байна. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.101
    0 минутын өмнө

    Эндсэн хүүхдүүд вакцинд хамрагдсан эсэх,? хамрагдсан бол үхлийн шалтгаан? хамрагдаагүй бол яагаад хамрагдаагүй эсэх судлах хэрэгтэй.х

    Хариулах