Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудалд “хүзүүн тус газраа зүсэгдэж, их хэмжээний цус алдаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгахад хамт архидан согтуурсан иргэд хувийн таарамжгүй харилцаа үүсгэж архины шилний хагархайгаар нэгнийхээ хүзүү хэсэгт 2-3 удаа зүсэж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэс шалгаж байна.
Согтууруулах ундааны хэт хэрэглээ нь иргэдийн хоорондын маргаан, үл ойлголцлыг хурцатгаж, улмаар хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол аливаа маргаанд оролцохгүй байхыг зөвлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна