​ АТГ “Бодь”-ийн авлигыг гэрчлэх хүсэлт гаргасан А.Амундратай холбогдож, мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудас хүргүүлжээ

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

“Бодь”-ийн оффтейк гэрээтэй холбоотой авлигын сүлжээг илрүүлэх ажилд гэрчийн мэдүүлэг өгч оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж, гэрчийн хамгаалалтад орох хүсэлтээ илэрхийлсэн “Бодь” группын гүйцэтгэх захирал асан А.Амундратай АТГ-аас холбогджээ.

Ярилцлагын үеэр тэрбээр АТГ-т гэрч, хохирогчийн хамгаалалтад авах, хамтран ажиллах этгээдээр тогтоолгох тухай өмнө нь бичгээр гаргасан хүсэлтээ дахин илэрхийлсэн байна. АТГ энэ хүсэлтийг нь судалж байгаа аж.

Хуулийн гаргалгаа нь, мөрдөх байгууллага буюу мөрдөгч А.Амаундраг хохирогчоор тооцуулж, гэрч, хохирогчийн хамгаалалтад авах хүсэлтээ Прокурорын байгууллагад гаргах ёстой. Прокурорын айгууллага уг саналыг Шүүхэд өгч, Шүүх эцэслэн шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай аж.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна