Т.Мөнхсайхан: Салбарыг хэн удирдах нь нэг номерын асуудал биш

Х.Есү
2 цаг 2 минутын өмнө

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр,  "Өмнө нь Эрүүл мэндийн салбарт салбарын биш хүмүүс олон удаа томилогдож байсан. Алдаж оносон зүйл ч олон бий. Салбарын биш хүн томилогдсоноороо зөв бодлого хийж хэрэгжүүлэхэд нэлээдгүй хугацаа алдах байх. Хоёрдугаарт сайдын өөрийнх нь шийдвэр гэхээс илүү Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа бодлого тодорхойлж байгаа хүмүүсийн үгээр ажлууд явах магадлал их өндөр болно. 

Хурдтай шуурхай ажиллаж, өнөөдөр тулгамдаад байгаа гол асуудлаа оновчтой тогтоогоод шаардлагатай арга хэмжээг аваад ажиллаад явахад болохгүй зүйл байхгүй болов уу гэж бодож байна. Би салбарынхаа төлөө өөрийн мэддэг чаддаг зүйлээ хэлж, зөвлөөд явна. Миний хувьд иргэдэд хүрэх тусламж үйлчилгээ сайжрах нь л чухал байна. Салбарыг хэн удирдах нь нэг номерын асуудал биш.

Одоогоор Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол цалин. Эмч ажиллчдын цалинг нэмнэ гээд гарын үсэг цуглуулаад л байсан бодит байдал дээр нэмэгдээгүй. Үүнийг эхлээд шийдвэрлэх хэрэгтэй. 

-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ёс зүй хариуцлагын асуудал яригдах нь зөв. Хамгийн гол нь эргээд энэ хариуцлагыг хэн тооцдог байх вэ гэдэг нь чухал" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна