Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа

Х.Есү
1 цаг 36 минутын өмнө

Хаврын улиралд температурын зөрүүнээс шалтгаалж, угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгддэг.

Тиймээс айл өрхүүдийн зуухны стандартыг мөрдүүлэх, бүрэн бүтэн байдлыг хангуулах, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах, хагас коксожсон түлшний зөв хэрэглээ, галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар Сонгинохайрхан дүүргийн хороодын хамтарсан багийн гишүүдэд сургалт зохион байгууллаа.

May be an image of one or more people and text

Тус сургалтыг СХД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ-аас хамтран хэрэгжүүллээ.

May be an image of text

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна