Сэтгүүлч Л.Баяржаргалыг нэг сар хорихоор шийдвэрлэлээ

Zuv.mn
2026/04/10

Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг шүүхээс дахин хэлэлцэж, нэг сар хорихоор шийдвэрлэжээ.

Л.Баяржаргал "Нэг сэтгүүлчийг цагдан хорьж, шалгая гэж зургаан удаа санал оруулж ирж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагаас хэргийг нотолж чадахгүй байгаа атлаа ахин дахин хорих санал оруулж байгаа нь хууль бус үйлдэл" гэв.

Эл асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагуудаас албан ёсны дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.101
    2026/04/12

    Хуулийнхан шударга бол ч яахав. Манайхан авлигад идэгдсэн шүүгч, прокурортой шүү дээ.

    Хариулах
  • 66.181.180.204
    2026/04/12

    Шүүхийн шийдвэр гарсан бол биелэгдэх учиртай. Санал гаргасан нь эрхзүйн үндэслэлтэй гэж үзэж цагдан хорих шийдвэр гаргаа биз! Худлаа олны анхаарал татах гэж жүжээд яахав дээ. Нотлох баримттай нь хэргийг шалгах дуусахаар танилцуулдаг хуулийн заалттай юм л даа. Түүнээс биш урьдчилаад заавал үзүүлэх ёсгүй.

    Хариулах