Монгол Улсад ганцаар аялахаар ирсэн БНСУ-ын иргэн эрэгтэй Төв аймгийн Аргалант сумын нутаг, Хүй долоон худаг орчимд нас барсан байсан нь олдож, хуулийн байгууллага шалгаж эхэлжээ.
БНСУ-ын иргэний цогцсыг нутгийн малчид олж, Цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна.
Хэргийн газарт Төв аймгийн Цагдаагийн газраас үзлэг шалгалт хийхэд, нас барсан хүн нь 57 настай БНСУ-ын иргэн болох нь тогтоогджээ.
Амь хохирогч 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирсэн, түүнээс хойш хаана байсан тогтоогдохгүй байсан аж. Цагдаагийн байгууллага энэ хэргийг үрлжлүүлэн шалгах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.213
Нас байдал гэж юуг хэлээд байна вэ
Хариулах