БНХАУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургууль хийнэ

Zuv.mn
2026/04/13

Монгол, БНХАУ хамтран цэргийн хээрийн сургуулийг ирэх тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 10-ны хооронд БНХАУ-ын нутагт зохион байгуулахаар болжээ. “Талын хамтын ажиллагаа 2026” нэртэй уг хээрийн сургуулийн үеэр байлдааны буудлага бүхий хуурай замын цэргийн ажиллагаа явуулж сургуулилах аж.

Хоёр тал 2024 онд ийм хамтарсан хээрийн сургуулилт Монголд зохион байгуулж байсан бөгөөд хоёр жилийн дараа БНХАУ-ын нутагт хийж буй нь энэ юм байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.81
    2026/04/15

    Яагаад монгол цэргүүд хужаа цэргийн хувцас өмсдөг болчиховоо. Монгол Хятадын колони болчихсон юмуу

    Хариулах