Вьетнам завсарын ажилчид нэгнийхээ аминд хүрчээ.
Тодруулбал, Вьетнам улсын иргэн Н нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй үедээ буюу 2025 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах авто засвар луу “Тоёота Ланд” крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон оруулах үедээ өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас тухайн авто засварын газарт хамт ажиллаж байсан нутаг нэгтнээ мөргөн дээгүүр нь гарч дайран, амь насанд нь аюултай хүнд гэмтлийг учруулжээ.
Хохирогч тухайн үед эмнэлгийн анхан шатны тусламж авч байгаад ар гэрийнх нь хүсэлтээр хохирогчийг Вьетнам улс руу авч явсан ч хохирогч харамсалтай нь нутагтаа очоод нас барсан байна.
Шүүхээс Вьетнам улсын иргэн Н-ыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна