Амралтын газар хүүхдийн зуслангийн нэрээр бусдаас 80 орчим сая төгрөг залилжээ

Х.Есү
3 цаг 51 минутын өмнө

Амралтын газар хүүхдийн зуслангийн нэрээр бусдыг залилдаг этгээдийг баривчиллаа.

Тодруулбал,  “амралтын газар урьдчилсан захиалга авна, зусланд хүүхэд амраана” гэх үйлдлийн аргуудаар бусдад 80 орчим сая төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн иргэн С-г мөрдөн шалгах албанаас олж тогтоон баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Уг этгээдтэй холбоотой үйлдэл холбогдолд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүж байна. Энэ оны эхний 3 сарын байдлаар “залилах гэмт хэрэг”-ийн улмаас иргэдэд учирсан 21.7 тэрбум төгрөгийн хохирлыг цагдаагийн байгууллагаас нөхөн төлүүлсэн.

Залилах гэмт хэргийн 85 хувь нь цахим орчинд үйлдэгддэг. Иргэд дийлэнхдээ бараа үйлчилгээ захиалж, мөрийтэй тоглоом, сугалаа, зээл түрээстэй холбоотой залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна