ЦЕГ: Ахмад настнуудыг зодсон залууг олж тогтоон шалгаж байна

Х.Есү
2 цаг 40 минутын өмнө

Цахим орчинд нэгэн залуу хоёр ахмад настанг цохиж, зодож буй бичлэг тархсан. Уг асуудалтай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас тухайн хэргийн талаар тодруулахад дараах мэдээллийг өглөө. 

ЦЕГ: Цагдаагийн байгууллагад энэ сарын 16-ны өдрийн 11:20 цагийн орчим “СХД-ийн 13 хорооны нутаг 11 байрны үүдэнд хоёр настай хүнийг зодоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Мэдээллийн дагуу шалгахад тус байрны СӨХ-ийн ажилчид болон оршин суугчдын хооронд маргаан үүсч улмаар бусдын биед халдаж зодсон асуудалд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна