“Apple” гүйцэтгэх удирдлагаа 15 жилийн дараа сольж, Тим Күүкийн оронд Жон Тернусыг томиллоо

Zuv.mn
1 цаг 34 минутын өмнө

Технологийн салбарын “аварга загас” “Apple” компани 15 жилийн дараg гүйцэтгэх удирдлагаа сольж, Тим Күүкийн оронд Жон Тернусыг томиллоо.

Жон Тернус нь “Apple”-д 25 жил ажилласан бөгөөд Техник хангамжийн инженерийн хэлтсийн даргааар ажиллаж байгаад ийнхүү гүйцэтгэх захирлаар томилогдож байна. Тэрбээр ирэх есдүгээр сарын 1-нд үүрэгт ажилдаа орох юм байна.

“Apple” нь гүйцэтгэх захирлаараа олон хүн солиогүй бөгөөд үүсгэн байгуулагч Стив Жоббс өвчний улмаас 2011 онд ажлаа өгөхөд Тим Күүк томилогдож байсан бол 15 жилийн дараа дахин захирлаа сольж байна.

Тим Күүкийн хувьд ирэх зуны турш Жон Тернустай нягт хамтран ажиллаж, ажил үүргийн шинэ хуваарьтаа дасан зохицоход нь туслалцаа үзүүлэх гэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна