АНУ, Иран өчигдөр Ормузын хоолойд байлдсан ч Д.Трамп “Гал зогсоох хэлэлцээр хэвээрээ” гэж мэдэгдлээ

Zuv.mn
1 цаг 8 минутын өмнө

АНУ, Ираны арми өчигдөр Ормузын хоолойд харилцан гал нээж, байлджээ. Ираны БХЯ болсон явдлын талаар “АНУ эхлээд манай эргийн хэд, хэдэн байрлалд цохилт өгсөн. Бид зөрүүлээд цэргийн хөлөг онгоц руу нь довтолсон” гэсэн байна.

АНУ хариуд нь Иран улс Ормузын хоолойд байрлаж байсан пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем бүхий хөлөг онгоц руу довтолсон учир хариуг нь өгсөн гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хоёр талын аль нь түрүүлж довтолсон нь тодорхойгүй буй.

Ийнхүү хэн нь түрүүлсэн бэ л гэхээс, гал зогсоох хэлэлцээр зөрчигдсөн нь тодорхой болсон. Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Гал зогсоох хэлэлцээр хүчинтэй хэвээрээ” гэж мэдэгджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна