Б.Пүрэвдагва: Би Ерөнхийлөгчийн охинтой хамтран амьдарч байсан нь үнэн ч 11 жилийн өмнөх асуудал

Zuv.mn
55 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдохоор НИТХ-ын дэмжлэг авсан Д.Пүрэвдагва мэдээлэл өглөө.

Тэрбээр “Намайг дэвшүүлсэн тухайд, намын хамтын шийдвэр гарсан. Би Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу НИТХ-аас 92.5 хувийн дэмжлэг аваад энд зогсож байна  

Улс төрийн замнаналаа Нийслэлээс, Баянгол дүүргийн 7 дугаар хорооноос эхэлж байсан. Нийслэлийн ажил нэг хүнээс шалтгаалдаг биш. Уураг тархи нь болоод 12,000 хүнийг удирдана гэдэг амаргүй… Алдах юм гарах байх та бүхэн минь хэлж зөвлөөрэй” гэлээ.

Мөн “Ерөнхийлөгчийн хүргэн” гэдэг тодотголын тухайд “Намайг Ерөнхийлөгчтэй холбож байгаа асуудалд тайлбар өгье. Би Ерөнхийлөгчийн охинтой хамран амьдарч байсан нь үнэн. Гэхдээ энэ бол 11 жилийн өмнөх асуудал. Одоо хэн хэн нь тус, тусдаа гэр бүлээ зохиогоод явж байгаа залуу гэр бүлүүд. Тийм учраас хүндэтгэлтэй хандаасай. Сая хэл амнаас болоод хуримаа хийх гэж байснаа цуцаллаа. Ханиасаа уучлалт хүсье” гэлээ.

Түүнийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж томилогдож байна гэсэн яриа гараад байсан юм. 

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД

56.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

56.3.1.дээд боловсролтой;

56.3.2.төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;

56.3.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

56.3.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

56.3.5.ялгүй байх 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна