“АСТАНА 2026”: Т.Энхжин хүрэл медалийн төлөө барилдана

Zuv.mn
43 минутын өмнө

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53, 62, 68, 72 кг-ын жингийн урьдчилсан, 50, 57, 65, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаануулд өнөөдөр болно.

53 кг-ын жинд Азийн АШТ, Азийн наадмын хүрэл медальт Б.Отгонтуяа Алжирын Чейма Чебилатай барилдана. Ялбал Нигерийн Кристиана Огунсанятай шөвийн наймд үлдэхийн төлөө барилдана.  

62 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин Казахстаны Ирина Кузнецоватай барилдана. Ялсан нь дэлхийн хошой аварга, 2026 онд ялагдаагүй байгаа Нонока Озакитэй барилдана.

68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Венесуэлийн Натали Эррератай өрсөлдөхөөр болсон. Ялсан нь Шведийн Тиндра Шёбергтэй барилдана.

72 кг-ын жинд Азийн аварга З.Болортунгалаг, Японы тамирчин, Азийн АШТ-ий алт, хошой мөнгөн медальт Махиро Ёшитакетэй таарлаа.

Өнөөдөр мөн 65 кг-ын жинд Т.Энхжин хүрэл медалийн төлөө барилдах бол 57 кг-д Б.Хулан, 76 кг-д Э.Даваанасан нар дагаж барилдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна