Н.Учрал: Хүүхэд өрөмдлөгийн цооногт унасан нь санамсаргүй тохиолдол огт биш

Zuv.mn
2026/05/29

Ерөнхий сайд Н.Учрал гурван настай хүүхэд уурхайн цооногт унасан харамсалтай явдлын талаар мэдэгдэл хийлээ.

"Төв аймгийн Заамар сумын нутагт гурван настай охин өрөмдлөгийн цооногт унаснаас хойш 48 цаг өнгөрлөө. Хоёр өдөр, гурван шөнийн турш Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. Мэдээллийг цаг минут тутамд авч байна.

Хүүхэд эсэн мэнд байгаасай, ээж аавдаа тэврүүлээсэй гэж Ерөнхий сайдын хувьд ч, дөрвөн хүүхэдтэй эцэг хүний хувьд сэтгэл зовниж, зүрх шимширсэн хүнд өдрүүд байлаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх нь болж байгаа энэ харамсалтай үйл явдал Монгол Улсад хүүхдийн аюулгүй байдал ямар байдалд байгааг бидэнд тод, томруун харуулж байна.

Уурхайн өрөмдлөгийн цооногт хүүхэд унасан үйл явдал нь санамсаргүй тохиолдол огт биш. Хууль дүрэм, стандартаа мөрддөггүй, хяналт сул, хүүхдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хариуцлагаа бүх шатанд ухамсарлахгүй байгаагийн тод илрэл гэж дүгнэж болно.

Манай улсад сахилга, хариуцлагын "зуд" нүүрлэсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан байна. 

Монгол Улсын хэмжээнд стандартыг барьж, хариуцлагаа ухамсарлан ажиллахыг бүх шатанд шахаж, шаардах болно. Уул уурхайн олборлолт явагдаж буй бүх талбайд улсын хэмжээний төлөвлөгөөт бус үзлэг, тооллого явуулж, бүх аймаг сумын засаг дарга, төрийн байгууллагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгахыг даалгалаа" гэж тэрбээр мэдэгдэлдээ онцлов. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.184
    2026/05/31

    Санамсаргүй тохиолдол биш юм бол зайлшгүй байх нээ дээ.Тэгвэл зайлшгүйг нь мэдэж байсан юм бол эртхэн арга хэмжээ авахгүй яасан юм бэ? Үе үеийн ялангуяа Самарсайхан хэмээх шадар сайдуудтай их холбоотой шүү.ЕС минь эртхэн учраа олно байгаа.Улавчтай хүүхнээс болж “шударга ЕС” огцорч байхад хүүхэд амиа алдахад одоогийн ЕС маань “Аавынхаа” араас шударгадах нь уу,эсвэл гүрийх юм болов уу

    Хариулах
  • 211.180.15.180
    2026/05/31

    Ene Ontsgoi / nertei / Ontsgui , Chadamjgui Baiguulagiinhaa Asuudliig shiidee ! Urgun Hemjeenii Shalgalt Oruulah Hergtei bolson shuu ! ! !

    Хариулах
  • 211.180.15.180
    2026/05/31

    Tur Odoo Uuchilaa Guigaad !!! Ene Baiguulagiinhaa asuudliig shiidee ! Ontsgoi / nertei / Ongui , Chadamjgui Baiguulgaa shiidee Tanar ! ! !

    Хариулах
  • 61.251.224.108
    2026/05/29

    Tanar Nuuh Hergui , Echeh Hergui , Chadahgui bol shuud l Helej bai !!!

    Хариулах
  • 61.251.224.108
    2026/05/29

    Ene Hurhii Baby giin Amair Tanar Togolcvoo !!!

    Хариулах
  • 61.251.224.108
    2026/05/29

    Chadahgui bol Nuuh Hergui shuudal chadahgui nee geed , Russian ( МЧС - ruu Yariuulaa ! )

    Хариулах
  • 61.251.224.108
    2026/05/29

    Za , za Negent chadahgui bol Russian , МЧС - duslamj avaj boliniishidee ! Oros shuud l Gurup gargaad yavuulan shuu de !

    Хариулах