Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, манлайлан оролцож буй “Эрдэнэс Монгол” нэгдэл энэ жил 1.2 сая мод тарихаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд олон улсын “Эко” цэцэрлэгт хүрээлэнд гацуур мод тарьж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулалт хийлээ. Улаанбаатар хотын зүүн талд орших уг цэцэрлэгт хүрээлэнг моджуулж, засч тохижуулан олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж буйг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай танилцуулав.
“Эрдэнэс Монгол” нэгдэл хариуцлагатай уул уурхайг үлгэрлэж, 2030 он хүртэлх хугацаанд нийт 291.5 сая мод тарих амлалт өгч, “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл гурван мод тутмын нэгийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн хамт олон тарих юм.
Тарьсан мод бүрээ ургуулахын төлөө мэргэжлийн компаниудтай хамтарч, арчилгаа усалгааг хариуцуулах, орон нутгийн иргэдийг харуул хамгаалалтын ажилд татан оролцуулах зэргээр хүчин чармайлт гаргаж байна.
Тарьчихаад мартах биш тарьсан модоо хамгаалж, тогтмол арчилдаг соёл бий болгох замаар байгаль орчны тэнцвэр хадгалах, цөлжилтийг сааруулах, ногоон ирээдүйг бүтээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг бодит үр дүнд хүргэхийг зорьж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна