Ж.Энхбаяр: Бортээгийн ордыг “Эрдэнэс Тавантолгой” эдийн засгийн эргэлтэд оруулна

Zuv.mn
1 цаг 4 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. 

Тэрбээр “Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонгон шалгаруулалтыг олон улсад зарласан. Үүнтэй холбоотой нийт долоон ААН саналаа ирүүлснээс 14 шалгуураар сонгон шалгаруулсан.

 Урьдчилгаа төлбөрийн босго 500 саяас нэг тэрбум ам.доллар байж болно гэсэн санал ААН-үүдээс ирсэн. Хамгийн өндөр санал өгсөн гурван ААН шалгарсан ч Монгол Улсын Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтэд оноо нь хүрээгүй. Тиймээс үндэсний “Эрдэнэс Тавантолгой”-г энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Нүүрсний салбарт үндэсний энэ компани чадавх, туршлага, хүний нөөцтэй” гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна