Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн барьсан талаараа мэдээлэл хийж байна.
Тэрбээр, “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй дагалдуулан 99 хуулийг өргөн мэдүүллээ. Энэхүү хуулиар хуулиар хориглоогүй аль нэг салбарт ямар ч төрлийн үйлдвэр үйлчилгээ худалдааг өөрийн хүсэл сонирхлоор эрхлэх боломжийг иргэд, АНН-үүдэд олгож байна. Цаашид төр дур зоргоороо бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй. Олон улсад мөрдөгдөж байгаа бизнесийн үйл ажиллагаанд хязгаар саад болсон хориг зохицуулалт хийхгүй байаар тусгаж өглөө.
E-business платформыг ирэх долоо хоногт нээнэ. Мөн зөвшөөрөл авах процессыг хялбаршуулж, зөвхөн явцын хяналтыг сайжруулж байна. Тусгай зөвшөөрөл таван жилээр олгогддог. Хугацаа нь дууссаны дараа зөвшөөрлөө сунгах гэж дахин шинээр авч байгаа юм шиг шаардлагууд давдаг байсан. Үүнийг шууд 10 жилээр олгоно. Явцын хяналтаар дүгнэнэ. Энгийн зөвшөөрлийг гурав биш таван жилийн хугацаатай олгоно. Энгийн зөвшөөрлийг төрд хүсээд хэрэв 22 хоногийн дотор хариу илгээхгүй бол шууд эхлэх гэсэн энэ зарчмаар явна.
Төрийн худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хиймэл оюунд суурилсан байдлаар зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлж байна.
Тийм ч учраас Засгийн газрын дэвшүүлж байгаа авлигын эсрэг, ногоон хөгжлийн, эрх зүй дүрэм журмын, эдийн засгийн гэсэн дөрвөн чөлөөлөлтийг амилуулах суурь хуулийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүллээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна