УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэ үеэр “Нийслэлийн хэмжээнд 16 хуулийн этгээд Компанийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байна. ОНӨААТооцоот үйлдвэрийн газар нийлээд 40 гаруй байгаа аж. Эдгээрээс 2025 онд долоон компани 7.6 тэрум төгрөгийн ашигтай ажилласан бол есөн компани 14 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 18 ОНӨААТооцоот үйлдвэрийн газар 18.3 тэрбум төгрөгийн ашигтай, зургаан ОНӨААТооцоот үйлдвэрийн газар алдагдалтай, дөрвөн ОНӨААТооцоот үйлдвэрийн газар Аудитын байгууллагын Хязгаарлалттай дүгнэлттэй байгаа” гэсэн мэдээллийг Нийслэлийн өмсчийн харилцааны газрын дарга В.Оюумаа танилцууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна