Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя

Zuv.mn
40 минутын өмнө

Монгол түмний эв нэгдэл, төрт ёс, өв уламжлалыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХААН Банк бүх төрлийн кредит карт эзэмшигч харилцагчдадаа зориулан урамшуулалт аян зарлалаа.

2026 оны 7-р сарын 1-нээс 31-ний өдрийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хугацаанд та кредит картаа DiGi Pay аппликэйшнд холбож, сонгогдсон байгууллагуудад QR кодоор төлбөрөө хийснээр үнийн дүнгийн 10 хувийг буцаан авах боломжтой.

1. АЯНД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

  • ХААН Банкны кредит картаа DiGi Pay аппликэйшнд холбоно.
  • Сонгогдсон байгууллагын ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр DiGi Pay аппликэйшний QR цэсээр төлбөрөө төлнө.

Жишээлбэл, харилцагч та DiGi Pay-д холбосон Glamour кредит картаараа Оргил сүлжээ дэлгүүрт нийлбэр дүнгээр 1,000,000 төгрөгийн худалдан авалт хийснээр 100,000 төгрөгийг буцаан авна гэсэн үг юм.

2. БУЦААН ОЛГОЛТЫН НӨХЦӨЛ

  • Нийт худалдан авалтын гүйлгээний доод дүн: 1,000,000
  • Нийт худалдан авалтын гүйлгээний дээд дүн: 3,000,000
  • Нэг харилцагчид олгох буцаан олголтын доод дүн: 100,000
  • Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд дүн: 300,000

Буцаан олголтыг 2026 оны 8-р сарын 3-ны өдөр харилцагчийн харилцах дансанд шилжүүлнэ.

3. БУЦААН ОЛГОЛТТОЙ БАЙГУУЛЛАГУУД

  • Горгаз – бүх шатахуун түгээх станц
  • Дашваанжил – бүх шатахуун түгээх станц
  • Миний сүлжээ дэлгүүр – бүх салбар
  • Номин супермаркет – бүх салбар
  • Оргил сүлжээ дэлгүүр – бүх салбар
  • Тэс петролиум – бүх шатахуун түгээх станц

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Байгууллагын кредит картаар хийсэн гүйлгээ урамшуулалд хамрагдахгүй.
  • ПОС төхөөрөмжид биет кредит картаа уншуулж хийсэн төлбөрт буцаан олголт тооцохгүй бөгөөд зөвхөн DiGi Pay аппликэйшнээр QR уншуулан хийсэн гүйлгээнд урамшуулал үйлчилнэ.

4. КРЕДИТ КАРТ ЗАХИАЛАХ ЗААВАР

Хэрэв та ХААН Банкны кредит картгүй бол цалингийн орлогоор судлуулах, эсвэл хадгаламж барьцаалсан кредит картыг цахимаар хялбар захиалан авах боломжтой. Цалингийн орлогоор судлуулах кредит карт захиалах заавартай ЭНД, харин хадгаламж барьцаалсан кредит карт захиалах заавартай ЭНД дарж танилцаарай.

Мөн DiGi Pay аппликэйшнийг гар утсандаа хараахан суулгаагүй бол ЭНД дарж татан авч, кредит картаа холбоод 10%-ийн буцаан олголттой урамшуулалт аяндаа амжиж оролцоорой.

Сайхан наадаарай!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна