Б.Дашпүрэв: ОХУ-д тодорхой хэмжээний шатахуун тасалдах, үнэ нэмэгдсэн нөхцөл байдалд байгаа ч Монгол Улсад үйлчлэхгүй

Zuv.mn
3 цаг 55 минутын өмнө

 АҮЭБЯ-наас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв "Монгол улсад өнөөдрийн байдлаар А92 төрлийн бүтээгдэхүүн 71552 тонн буюу гучин гурав хоногийн, 95 төрлийн бүтээгдэхүүн 3965 тонн буюу дөчин дөрөв хоногийн, элс түлшний 106683 тонн буюу хорин долоо хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. Нийгэмд гарч буй ОХУ-тай холбогдуулж, шатахууны хомсдол нүүрлэх, үнэ нэмэгдэх зэрэг ташаа ойлголтуудад залруулга өгч байна.

 Хэдийгээр дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаа ч гэсэн шатахууны хомсдол үүсэх, үнэ нэмэгдэх нөхцөл одоогоор үүсэхгүй. Ялангуяа дизель түлшний хилийн үнэ буурч ирсэн, А92 төрлийн бүтээгдэхүүн дээр ОХУ-тай хийсэн 705 ам доллароор тогтмол нийлүүлэх гэрээний дагуу 3 сар тогтмол үнэ гучин хувиар нэмэгдсэн тохиолдолд үнийн байдлыг эргэж харна гэж заасан байдаг. Өнгөрсөн дөрвөн сарын турш тодорхой хэмжээний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдэж магадгүй. Гэхдээ наадмын өдрүүд болон өмнөх үеэр үнэ нэмэгдэхгүй. Наадмын дараа долоон сарын хорин хавьцаа “Үнэ хангамжийн нэгдсэн зөвлөл” хуралдаж, зарим бүтээгдэхүүний үнийг бууруулах мөн заримыг нь нэмэгдүүлэх талаарх асуудлыг хэлэлцэнэ.  

 ОХУ-д тодорхой хэмжээний шатахуун тасалдах, үнэ нэмэгдсэн нөхцөл байдалд байгаа ч Монгол улсад үйлчлэхгүй, гэрээний дагуу ажил явагдана. Бид БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой, компаниуд захиалгаа өгчихсөн, БНСУ-аас дизелийн түлш татаж авах нөхцөлүүдийг ААН-үүд гэрээгээр хэлэлцэн эхнээсээ бүтээгдэхүүнүүд ачигдахад бэлэн болсон байгаа. Бид хоёрдогч, гуравдагч улсуудаас газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн бодлогын хүрээнд хийх ажлаа хэрэгжүүлээд явж байгаа" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна