Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Хуралдаанаар Төв аймгийн Лүн сумын замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан талаар Шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Баруун тийшээ 1.1-1.2 сая иргэд зорчдог Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн авто замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр боллоо.
Нийт 101.7 км, дөрвөн эгнээ авто замын ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл батлагдсан. Энэ ажлыг есдүгээр сарын 1-нээс төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна