Д.Батбаяр: рөөлийн бүсийг чангалах биш, өөрсдөө төсвөө хэмнэ

Х.Есү
44 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Батбаяр төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "АИ-92 бензин 4,960 төгрөгт хүрлээ. Засгийн газао орлого нэмж чадахгүй бол иргэдийн зардлыг бууруул!

Өрөөлийн бүсийг чангалах биш, өөрсдөө төсвөө хэмнэ. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 500 гаруй тэрбум, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 100 орчим тэрбум төгрөг. Нэн шаардлагатай бус эдгээр яамдын зардлыг танан буулгаж, хэмнэсэн эх үүсвэрээр шатахууны татварыг бууруулан, үнийг тогтворжуулмаар байна.

Төр иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөх зоригтой, оновчтой шийдвэрийг яг одоо гаргах хэрэгтэй" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна