Амиа алдсан 10 настай охины ар гэрт олон улсын сэтгэл зүйчдийн баг үйлчилгээ үзүүлнэ

Х.Есү
50 минутын өмнө

Ховд аймагт бусдын гарт амь насаа алдсан охины аав С.Аманжол болон өмгөөлөгчдийн багтай өнөөдөр уулзаж, охины ар гэрт үзүүлэх шаардлагатай дэмжлэг, үйлчилгээний талаар ярилцаж шийдвэрлэжээ. 

Охиныг эрэн хайх үйл явцаас эхлээд өнөөдрийг хүртэл Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг арга зүйгээр ханган ажиллаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх үйл явц үргэлжилж байгаа энэ хугацаанд охины ар гэр Улаанбаатар хотод амьдрахаар болсон. Харин ах, дүү нарынх нь хичээл номыг тасалдуулахгүй сурах эрхийг хангах үүднээс Улаанбаатарт амьдрах харьяаллынх нь дагуу шилжүүлэн суралцуулах асуудлыг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамиртай уулзаж шийджээ. 

Одоогоор тухайн гэр бүл, аав ээж, ах эгч, дүүгийн сэтгэл зүйн байдал маш хүнд, тогтворгүй байгаа тул Ховд аймагт сэтгэл зүйчид болон агентлагаас холбогдох мэргэжилтнүүд ажиллана.

Тухайн гэр бүлийн ЕБС-ийн насны хүүхдүүдэд шаардлагатай байгаа хичээлийн хэрэгсэл, мөн өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа хуульчдад зохих дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна