Д.Энхтүвшин: Спортыг дэмжсэнийхээ төлөө татварын хөнгөлөлт эдэлсэн ААН-үүдийн нэрийг нууцаас гаргах ёстой

Zuv.mn
40 минутын өмнө

Яг одоо Төрийн ордонд болж буй Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин спорт зэрэг тодорхой салбарт дэмжлэг үзүүлснийхээ төлөө татварын хөнгөлөлт эдэлж буй ААН-үүдийн нэрсийг нууцалдаг байдлыг шүүмжилж, зарчмын зөрүүтэй санал гаргахаа мэдэгдлээ.

Тэрбээр “ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 буюу 1 хувийн татварын хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг би нууцын зэрэглэлтэйгээр олж мэдсэн. Яг ямар ААН ямар спортыг яаж дэмжээд хэдэн төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэв гэдгийг ил болгох шаардлагатай. Тэгэхгүй бол тодорхой нэг улстөрч ААН-үүдийг дарамтлах, сонгуулийн хандив болгох үндэс нээлттэй байна. Ялангуяа улстөрчид толгойлдог спорт холбоод дээр ийм байдал гарах үүд хаалга нээлттэй байгаад байгаа. Одоогийн хуулиар олж мэдэх бололцоогүй байгаа. Үүнийг ил болгох зарчмын зөрүүтэй санал гаргана” гэж мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна