Бритни Спирсийн 13 настай үеийн ховор зургууд

2017/01/02
Сошиал сүлжээгээр Америкийн дуучин, попын гүнж Бритни Спирсийн өмнө нь нийтлэгдэж байгаагүй зурагнууд тарж, шуугиан тарьж эхэллээ.

Учир нь энэ нь  дуучин бүсгүйн 20 жилийн өмнө буюу 13 настайдаа авахуулсан хар цагаан зурагнууд аж. Зургийг 1995 онд гэрэл зурагчин Дэвид Барен Филадельфид авсан юм байна. Нэгэн зураг дээрх шоотой богино банзал, цагаан цамцтай дүр төрх нь Бритнигийн “Baby One More Time” бие даасан цомгон бичүүлсэнтэй яг адил байгаа юм. Тодруулбал 13 настайдаа 17-той байх үеийнхээ дүр төрхийг бий болгосон гэсэн үг юм.

Тэгэхээр олон жилийн өмнө авахуулсан эдгээр зурагнуудаас харахад дуучин бүсгүйн өнөөгийн нэрийн хуудас болсон стиль, имиж 13 настайд нь хэлшлээ олсон бололтой.






А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна