Чийрэг сайд

2017/01/02
Уншигч та Хуульзүйн сайд С.Бямбацогтын нүүр номондоо нийтэлсэн зургийг харж байна. Сайд маань чийрэг, эрч хүчтэй байна шүү.

 Спортод элэгтэй,  тууштай хичээллэдэг, өв тэгш бие бялдартай тэрбээр экстрим спортоор хичээллэдэг басхүү хааяа бэртэх үе ч байдаг гэдгээ олон нийтэд дэлгэж байсан удаатай.

Гэхдээ энэ удаа экстрим спортоор бус  ууланд гарсан аж.

Тэрбээр "Шинэ оны анхны нар мандахыг Богдхан уулын Ноён оргил Цэцээ гүн хайрханд гарч хараад 6 жил болжээ. Байгаль дэлхий, Алтан нарнаас эрч хүч, энергээ авлаа. 2017 онд Монголчууд бидний хүссэн бүхэн биелж, хийсэн бүхэн бүтэж байх болтугай" хэмээн ерөөжээ. Ерөөл бат оршиг ээ.

Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна