“Central tower”-оос тэсрэх бөмбөг илрээгүй

2017/01/10
Улаанбаатарын төв талбайд байрлах Central tower-т бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн хэрэг өчигдөр гарсан. Тус барилгын 15 давхарт байрлах Канад улсын нэгэн байгууллагын удирдах ажилтантай уулзах гэж очсон АНУ-ын иргэн М –ийг дотогш нэвтрүүлээгүйгээс дээрх асуудал гарсан гэнэ. Бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн талаар тус байгууллагын ажилтнууд цагдаагийнханд дуудлага өгсний дагуу ЦЕГ, ОБЕГ, ТЕГ-ын ажилтнууд тус барилгыг чөлөөлж үзлэг нэгжлэг хийжээ. Ингээд 20:05 цагийн үед урьдчилсан дүгнэлт гарч тус барилгад ямар нэг тэсэрч дэлбэрэх зүйл байхгүй болохыг тогтоосон байна. Одоогоор хэргийг ТЕГ-т шалгаж байгаа аж.
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна