Энэ парламент хамгийн олон эмэгтэй гишүүдтэй. Тэдний нэгээс бусад нь МАН-аас сонгогдсон. Тэгвэл 65-ын бүдүүн бүлгийг бүрдүүлж буй эмэгтэй хууль тогтоогчдын тухай шүүмжлэл тасрахгүй үргэлжилсээр л. Тухайлбал, Өмнөговиос сонгогдсон Н.Амарзаяа гишүүн чуулганы хуралдаанд бохь зажилж "олонд танигдсан" бол Б.Ундармаа гишүүн бас л эрүүл согтуу нь мэдэгдэхгүй чуулганы хуралдаандаа суух аж.
Энэ бүхний араас залгуулаад М.Оюунчимэг гишүүн өчигдрийн байнгын хорооны хуралдаан дундуур дэргэдэх гишүүн нь үг хэлж байхад хээв нэг цай ууж, боов идсэн шигээ инээж суух аж. Түүний энэхүү үйлдлийн талаар цахим орчинд сайнаар хэлэх хүн лав алга.
Сэтгэгдэл бичигдээгүй байна