АН-ын “Шапошников”

Өчигдөр 13 цаг 30 минут

Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат саяхнаас Шапошников гэх шинэ нэртэй болжээ. Намынх нь гишүүдэд энэ нэр ихэд таалагдсан бололтой, “Хар даргыг маань Шапошников гээд нэрлэчихэж. Генсекээр ажиллаж байхдаа хамаг л ажлыг нугалсан даа. Яах аргагүй л манай намын Шапошников шүү” хэмээн ярьж байна.

 

Эх орны дайны жилүүдэд ЗХУ-ын Жанжин штабын даргаар ажиллаж байсан, ЗХУ-ын анхны таван маршалын нэг  Борис Шапошниковын нэрийг түүнд оноосон хүн нь судлаач Д.Ганхуяг юм. Тэрбээр “Сунасаар сунасаар” нийтлэлдээ “Д.Эрдэнэбат бол ноён нуруутай хүн. Ялалт авчрах бүрт тэр яг генерал Шапошников шиг жанжин штабын бүх ажлыг зохицуулж байв. Үймж бужигнасан энэ намын хамаг хар борыг ёстой эрийн нуруу зааж эвлүүлж дэвлүүлсээр сонгуульд оруулж, бас л үйлээ үзэж үсээ зулгааж байж ялалтын дөрөөнд хөлийг нь тавьсан. Тэр толгойг нь харахгүй юу ? “Үстэй үлдэх хувьгүй” тэрээр УИХ-д ороод өнөө шуудайд хийсэн үхрийн эвэр шиг бүлгээ зохицуулах үйлтэй ажилдаа ахиад л тохоогдсон. Генсекээ орхиод төрийн ажилдаа одоход дараагийнх нь хүнийг тэсгээгээгүй. Генсек бол зовлонтой ажил, дээрээ даргатай, доороо намтай шүү дээ. Хэзээ ч хэрчүүлэхэд бэлэн байдаг, хариуцлагыг шууд чихэхэд бэлэн сав.

Дараа нь бүлгийн даргаа өгөөд сайд болоод явахад нь Гарамгайбаатар ажлыг аваад одоо энэ шүү дээ. Ажилсаг, шийдэмгий, бас зангараг бол байна” хэмээжээ.

Х.Онон



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна