Мунзуй хочит Г.Нямдоржид холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн байна. Харин Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд мөрдөн байцаалтад буцааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.
Түүнд эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гшэх үнэслэлээр буруутгаад байгаа аж. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан учир Эрүүгийн хэргийн 261-ти т заасан зүйл анги нэмэгдэж байгаа.
Хэргийг эргэн сануулахад, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэн Г.Нямдорж бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдсэан хэргээр өнгөрөгч зун баривчлагдаж байсан. Ингээд хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж, 2016.11.14-ны өдрийн 03:00 цагийн орчим Хэнтий аймгийн нутаг Норивлин сумаас саатуулсан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна