Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

2017/01/24
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.Ажлын хэсэг санал дүгнэлтээ танилцуулсны дараа УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.

УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн өдрийн өмнө шийдэгдсэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын аж ахуй нэгж худалдан авсан асуудал хардлага төрүүлсээр байгаа.

УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар ажлаа авангуутаа буюу 2016 оны долдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улс эргүүлэн авах ёстой гэх байр суурь илэрхийлж байв. Улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан юм. 

Ажлын хэсгийн дүгнэлтийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна