УИХ-ын гишүүн асан Д.Арвиныг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн, хүүгийнхээ эхнэрийн нэр дээр байдаг компанид ямар ч тендергүй төсөл өгч, улсын төсвөөс санхүүжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл түүний эзэмшдэг “Их өргөө” компанийг битүүмжилж, түүнийг хилээр гарахыг хоригложээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр түүнийг өнөөдөр АТГ-т дуудаж мэдүүлэг авах юм байна.
УИХ-ын гишүүн асан Д.Арвины холбогдсон хэрэг ганц нэг тендер төслөөр зогсохгүй бололтой. Тэрбээр “Сансар” Хотхоны 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг орох оронгүй болгосон, иргэдийн орон сууцны ордерыг барьцаалж банкнаас зээл авсан асуудалд холбогдоод байна.
Тодруулбал, гурван жилийн өмнө буюу 2014 оны аравдугаар 85 айл өрх газраа чөлөөлж Д.Арвины компаниар барилга бариулахаар гурван талт гэрээ байгуулжээ. Гэтэл өдгөө 2017 он гарчихаад байхад баригдсан барилга ч үгүй иргэд нөхөн олговрын мөнгөө ч авч чадаагүй яваа аж.
Тус компанийн эзэд болох Д.Арвины хүү Од гэгч нь “Сансар” хотхоны орон сууцыг барихдаа иргэдийн орон сууцны ордерыг барьцаалж банкнаас зээл авсан аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр барилгын суурь цутгасан дүр үзүүлж банкнаас их хэмжээний зээл авчээ. Д.Арвин “Би та бүхнийг орон сууцтай, үл хөдлөх хөрөнгөтэй болгохын төлөө зүтгэх болно” хэмээн найман байрны газрыг, нийтийн эзэмшлийн зам талбай болон иргэдийн байрны ордерыг авсан нь өдгөө хууль хяналтын байгууллагад дуудагдахад хүргээд байна.
С.Отгон
Сэтгэгдэл бичигдээгүй байна