С.Эрдэнэ: Эрдэнэтийн 51 хувийг "Стандарт" банкны барьцаанд тавьсныг ярих хэрэгтэй

2017/01/25
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.01.25/ хуралдлаа.АН-ын бүлэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх үеэр г тав хоногийн завсарлага аваад байгаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийн талаар хууль эрхзүйн хүрээнд нягтлан шалгаж ирэх даваа гаригийн бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, дүгнэлтээ гаргахаар шийдвэрлэжээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хорооны гишүүдэд урьдчилан тараагаагүй учир сайтар танилцаж амжаагүй байгаа аж.

АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Стандарт” банкны барьцаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан. Яг хэдий хэмжээний зээл авсан нь тодорхойгүй байгаа. Английн олон улсын арбитрын шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Монголын тал энэ төлбөрийг барагдуулах үүрэг хүлээж байгаа гэж мэдэгдсэн. Энэ тохиолдолд “Эрдэнэт”-ийн 51 хувь байна уу үгүй юу гэдгийг бид шалгах ёстой” гэсэн юм.

Мөн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох хуулийн талаар хэлэлцсэн байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “МАН-ын нам хэдхэн жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр давхар дээл өмсч, хар машин шатааж байсан үйл явдал мартагдаагүй байгаа. Гэтэл өнөөдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг, нийслэл, сумын иргэдийн хурлын төлөөлөгч нар “давхар дээлтэй байна гэх хуулийн төсөл оруулж ирж байна. Үүний цаана төрийн албан хаагчдыг олноор нь халах, өөрсдөө давхар албан тушаал хаших санаархал явж байгаа учраас үүнийг АН-ын бүлэг эсэргүүцэж байгаа” гэсэн юм.

Мөн түүнчлнэн УИХ-аар Алдар цолтой ахмад настануудад төрөөс урамшуулал олгох хуулийн төсөл хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан АН-ын бүлгийн дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж байгаа юм байна. Энэхүү ажлын хэсэг Ардчилсан ардчилсан хувьсгалд оролцсон ахмадуудын судалгааг гаргах, бодитоор үнэлэх ажлыг хийх юм  байна. 

С.Отгон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна