АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос гаргасан 9 шаардлага

2017/01/26
 

Монголын Ардчиллыг үүсгэн байгуулагчид хэвлэлийн бага хурал хийж иргэдэд мэдээлэл өглөө. Монголд ардчилсан хувьсгалыг анх өрнүүлж байсан дөрвөн хөдөлгөөн нэгдэж, "Шударга ёс" холбоо байгуулжээ. Тэд АН-ын даргад нэр дэвшигчдэд дараах 9 шаардлага тавьж мөн тэр шаардлагыг хангаж байгаа нэр дэвшигчээ нэрлэсэн юм. АН-ын даргад нэр дэвшигчдэд тавьсан 9 шаардлага

1. Ардчиллын үнэт зүйлийг хамгаалагч, эрс шинэчлэгч

2. Эрх ашгийн зөв эрэмбэ дарааллыг хатуу баримтлагч

3. Шударга, зарчимч, тууштай

4. Өндөр боловсролтой, оуюнлаг

5. Гишүүд, дэмжигчдийн үгийг сонсдог, хүний эрхийг хамгаалагч

6. Ашиг сонирхолын бүлэглэлд ороогүй

7. Багаар ажиллах чадвартай

8. УИХ-д ард түмнээсээ сонгогдсон байх

9. Нэр цэвэр Мөн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ дараах асуудлуудыг онцлов.

Тус нам эрс шинэчлэлд хүрэхийн тулд удирдлагын төвлөрлийг задалж, шийдвэр гаргах эрх мэдлийг намын гишүүдэд, намын анхан шатанд шилжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм байна.

Үүсгэн байгуулагчдын холбооны тэргүүлэгч гишүүн Ж.Баасандаш “Манай орон 1992 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Тухайн үеийн үндсэн асуудал нь төвлөрсөн захиргаадалтын системийг халах байсан.

Өнөөдөр нэг нь ч биелээгүй байна. Удирдлагын коммунист арга барил яг хэвээрээ байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын зааг ялгаа алга болсон. Ардчилсан намын энэ алдааг бүрэн засч сайжруулахгүйгээр Монголын төр сайн засаглалтай болж чадахгүй.

Улсын Их хурал болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Энэ ялагдлынхаа шалтгааныг намын удирдлагад олон жил ажилласан нөхдүүд ойлгохгүй, олон жил удирдахдаа энэ намд салих оруулахгүй, ҮЗХ-г хуралдуулахгүй байсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн нөхдүүд өөрсдөө намын даргад нэр дэвшээд явж байна.

Намын жирийн гишүүдээ дөрвөн жилд нэг удаа ашиглаад мартдаг энэ байдлаас ангижирмаар байна. Улс төрийн фракцуудаас салах ёстой. Нэр дэвшигчид ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулъя, нээлттэй мэтгэлцээний зарчмаар сунгаад оролцъё, үндэсний эрх ашгийг хамгаалах чадавхтай тийм Монголын ардчиллыг үүсгэн байгуулагч холбооны тэргүүлэгч гишүүн Д.Цогтбаатар “Монголын ардчилалд өнөөдөр аюул учраад байна.

Учир нь 1990-ээд оны үед залуучууд эрх чөлөөний суурин дээр тулгуурлан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг эрхэмлэн гарч ирсэн. Төрийн албыг төрлийн алба болгосон байна Дээрх 9 шаардлагын дагуу Иргэдийн өгсөн үнэлгээг дараах хүснэгтээр харуулав.

Үнэлгээ өгөхдөө нэг шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл 1 оноо, хагас хангаж байна гэвэл 0,5 оноо, хангаагүй гэж үзвэл 0 оноо өгөх зарчмаар. Жнь: УИХ-д ялсан байх гэсэн шалгуур хангасан бол 1 оноо.

Эх сурвалж: Пүрэвээ Анужин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна