Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгөхөөр очжээ

2017/01/26
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт Авлигатай тэмцэх газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцсон. Түүнийг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа дуудаж мэдүүлэг авсан юм.

АН-ын даргын сунгаанд нэр дэвшиж байгаа тэрбээр АТГ-аас дараа дараагийн мэдүүлгийг авахаар дуудах үед хөдөө орон нутгаар явж таарчээ. Тиймээс өнөөдөр 19.00 цагт АТГ-т очиж мэдүүлэг өгөхөө өөрөө илэрхийлсэн гэж АТГ-ын албаны эх сурвалж хэллээ.

Харин түүний туслах С.Тамир өөрийн фэйсбүүк хуудаснаа "Манай намын болдоггүй хэд хуралдаж хуйвалдаж дуусаад л, сунгааны хаалтын өмнө АТГ-аар Н. Алтанхуягийг дуудууллаа. Ингэх тусам бид нар чангардаг гэдгийг мэддэггүй юм байх даа” хэмээн бичжээ.

Н.Алтанхуяг яг одоо АТГ-т өөрийн биеэр очоод байна. Мөн энэ цаг мөчид АН-ын гишүүд дэмжигчид АТГ-ын  гадаа цуглараад байгаа аж. 

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна