Өнөө орой 19.00 цагийн орчимд АТГ-т дуудагдсан Н.Алтанхуяг сэтгүүлчдэд тайлбар хийлээ.
Тэрбээр, "АН-ын даргын сунгаа гурав хоногийн дараа дүнгээ гаргана. Түүнээс өмнө намайг дуудсан тул ирлээ. Би Монголын Төрд олон жил зүтгэж байна. Хувийн ашиг сонирхлоор нэг ч юм хийж байгаагүй. Энэ бол нөгөө л бүлэглэл чинь АН-ын даргаар Н.Алтанхуяг болчихож магадгүй гэж айхдаа, намайг гэмтэн болгож харагдуулах гэсэн оролдлого боллоо гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нийлээд сунгааны өмнө намайг яллагдагч болгох юм хийж байна л гэж хэлье. Сая намайг орон нутагт явж байхад ард иргэд таныг удахгүй намын дарга болсны дараа баривчлах юм биш үү гэж асууж байсан. Цуурхалаа тэгж айхтар тараадаг юм байна. Гэхдээ үнэн юм үнэнээрээ үлдэнэ. Ард түмэн намайг дэмжинэ ээ, би огт эргэлзэхгүй байна" хэмээн ярив.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна