АН-ын даргад нэр дэвшигч Ж.Батзандан сайн хүний дүрд “тоглох” боллоо. Өчигдөр л гэхэд АТГ-т мэдүүлэг өгөхөөр очсон намын нөхөр Н.Алтанхуягт бараа болохоор хамт ирэв. АТГ-ын төмөр хашааны цаана зогсох дүр дураг нь цахим ертөнцөөр цацагдав.
Энэ үеэр Н.Алтанхуяг “АН-ын даргын сунгаа чинь гурав хоногийн дараа болно. Дүнгээ гаргана. Тэрний өмнө ингэж дуудагддаг л ажилтай болчихоод байгаа юм. АН-ын дарга нь Алтанхуяг болчихож магадгүй гээд нөгөө бүлэглэл чинь санаа нь зовоод шөнө болсон хойно дуудаж байгаа юм байлгүй дээ" гэсэн бол Ж.Батзандан нүүр хуудаснаа “Н.Алтанхуяг даргатай уулзлаа. Нөхцөл байдлын талаар санал солилцов. Төрд шургалсан хулгайн бүлэглэлийн эсрэг хамтдаа тэмцэх талаар тохиров. Н.Алтанхуяг даргад хандаж таныг би хийсэн хэргээс чинь бус, харин хэлмэгдүүлэлтээс бол хамгаална гэж хэлсэн. Намын нөхрийн хувьд. Нөхцөл байдлыг тэр зөвөөр ойлгож байна лээ” хэмээжээ.
Тэд одоохондоо өрсөлдөгч. Намын даргын сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа үед түүний гаргасан үйлдлүүд нь “Ж.Батзандан сайн хүн” гэх эерэг мессеж өгөх зорилготой ч байж мэдэх.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна