Ханхүү Уиллиам болон Харри нар Диана гүнжид зориулан тэнгэр баганадсан хөшөө байгуулж байна

2017/01/31
Кембрижийн ханхүү Уиллиам болон Харри нар ээжийнхээ нас барсны 20 жилийн хүндэтгэлд зориулан хөшөө босгох ажилд оржээ. Уг хөшөө нь Кэнсингтон ордны цэцэрлэгт хүрээлэнгийн төв дунд байрлах юм. Диана гүнж 1997 оны 8-р сард машины ослоор өөд болсон юм. Тухайн үед Уиллиам 15 настай, Харри 12 настай байжээ. 

Ханхүү Уиллиам: “Бид хайрт ээжийгээ алдаал 20 жилийн нүүрийг үзлээ. Энэ бүх хугацаанд бид түүнийнхээ дурсгалд зориулж олон зүйл хийсэн боловч нэг л дутуу мэт санагдах болсон. Тиймээс ч дэлхийн 7 гайхамшгийн 8 дахь нь болж сүндэрлэхүйц тийм хөшөөг бүтээхийг хүсч байна. Миний ээж олон хүний амьдралд тусламжийн гараа сунгасан хүн. Тиймээс ч Кэнсингтон ордонд зочлох хүн бүр ээжийн минь амьдрал болоод үзэл бодлыг авч чадах байх гэж найдаж байна” гэв. 



А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна